Applus+ around the world
Close Countries Panel
  • GLOBAL SITE
  • Belgium
  • Brazil
  • China
  • Czech Republic
  • France
  • Germany
  • India
  • Indonesia
  • Italy
  • Japan
  • Malaysia
  • México
  • Poland
  • Russia
  • Slovakia
  • South Africa
  • South Korea
  • Spain
  • Sweden
  • Taiwan
  • Thailand
  • Turkey
  • UK
  • United Kingdom
  • USA
Close Divisions Panel
Аплас+ группийн хэлтсүүд
ЭРЧИМ ХҮЧ, АЖ ҮЙЛДВЭРИЙН ХЭЛТЭС
Үйлдвэрлэл болон байгаль орчны шалгалт, чанарын шалгалт,  техникийн туслалцаа, үл эвдэх сорилын тест болон хүний нөөц бүрдүүлэлтийн үйлчилгээг бүх төрлийн аж үйлдвэрийн салбарт үзүүлдэг. 
Logo RTD Logo VELOSI Logo NORCONTROL Logo Intec Logo K2
Logo Ingelog Logo JAN Logo Kiefer Logo Novotec Logo NRay
Logo PTJava Logo Skc Logo XRay Logo Qualitec
Лабротарын хэлтэс
Бүтээгдэхүүн боловсруулахад зориулан сорилт хийх ба инженерчлэх үйлчилгээ Шинжлэх ухааны олон салбарыг нэгтгэсэн лабораториуд. Тохирлын сорилт ба бүтээгдэхүүний үнэлгээ. Системийн үнэлгээ.
Logo Applus Laboratories Logo Applus Certification
АВТОМАШИНЫ ХЭЛТЭС
Хуулиар үүрэг болгосон тээврийн хэрэгслийн хяналт хийх үйлчилгээ ба утаа, хийн сорилт хийх үйлчилгээг дэлхий даяар
Logo Applus Automotive Logo Applus ITVE Logo NCT Logo Applus Bilsyn Logo K1
Logo Technologies Logo ITVs Logo Riteve
IDIADA ХЭЛТЭС
Дизайн, инженерчлэл, сорилт хийх ба техникийн зөвшөөрлийн үйлчилгээг тээврийн хэрэгсэлийн үйлдвэрлэлийн салбарт дэлхий даяар
Logo Applus IDIADA

Доргилт хянах үйлчилгээ

ОРШИЛ
Програмчилсан барилга угсралт, нураах, тэсэлгээ хийх болон бусад үйл ажиллагаанаас үүдэлтэй хүсээгүй доргилтын улмаас барилга байшин, дэд бүтцэд учирч болзошгүй эвдрэл гэмтэл, хохиролд үнэлгээ хийх, тэгснээр гэрээт гүйцэтгэгчийн хариуцлагын хүрээг хязгаарлах үнэлж баршгүй ач тустай арга бол доргилтын хяналт юм. Үйлчлүүлэгчийнхээ хяналтад буй ажлын талбайн зэргэлдээ орших томоохон доргилтод өртөж болзошгүй үл хөдлөх хөрөнгүүдэд доргилтын өмнөх ба дараах судалгаа хийснээр урьд өмнө нь илт мэдэгдээгүй байж болох эвдрэл гэмтлийг илрүүлэх, баримтжуулах, хянах замаар тухайн хөрөнгийн эздэд ч бас туслах боломжтой.
АПЛАС+ ШИЙДЭЛ

Аплас+ олон янзын орчинд ажиллаж үлэмж туршлагасан тул ажлын талбарт өөрчлөлт гарвал мэргэжилтнүүд маань тохиргоо хийх чадвартай. Үйлчлүүлэгчийн инженерүүдийн (доргилтын хүлцэх хязгаарыг тогтоодог) тодорхойлсон аюулын түвшинд дөхөж буй доргилт илэрвэл бид шуурхай мэдээлдэг. Багийнхан маань ажлын талбар дээр бодит цагаар арга хэмжээ авсны үр дүнд процессууддаа нэн даруй тохиргоо хийснээр эвдрэл гэмтэл учруулж болзошгүй томоохон доргилтыг зогсоох боломж гэрээт гүйцэтгэгчид бүрдэнэ.  

Газар зүйн хувьд өргөн хүрц далайцтай манай байгууллага үйлчлүүлэгчдэдээ хянан шалгагчдыг маань дайчлахыг санал болгохын зэрэгцээ орон нутгаас салбарын шинжээчдээ томилж ажиллуулах боломжтой. Ингэснээр зардлыг нь танахад дөхөм болдог юм. Бид өдөр бүр ажлаа тайлагнадаг.

ЗОРИЛТОТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД

Аль ч салбарт төрөл бүрийн хөрөнгийн оролцоотой төсөл хэрэгжүүлж буй үйлчлүүлэгч байгууллагууд маань хариуцлагынхаа хэмжээг хязгаарлахад доргилтын хяналт их хэрэг болно. Шугам хоолойн дэд бүтэц, гүүр, засаг захиргааны байр, эмнэлэг, түүхэн барилга, хөшөө дурсгал болон хувийн орон сууцыг аюул эрсдэл учруулж болзошгүй доргилтоос сэргийлэн хянах боломжтой.

Олонхи төрийн байгууллага барилга угсралт, нураах, тэсэлгээ хийх төсөлд доргилтын хяналт хэрэгжүүлэх шаардлага тавьдаг.

Ажил гүйцэтгэгч байгууллагын зүгээс хувийн орон сууцных нь аюулгүй байдалд нухацтай хандаж байгааг олон нийт харснаар айдас түгшүүр ч намдана.

Доргилт үүсгэх томоохон ажил эхлэхээс өмнө анхан шатны хяналтыг эхлүүлвэл зохино. Тэгснээр тухайн ажлын талбар дахь доргилтын суурь хэмжээг тогтоож бүртгэх юм. Жишээ нь, метрогоор зорчигчид, галт тэрэгний хөдөлгөөнөөс ажлын талбарт гадас зоогч төхөөрөмж ажиллуулахаас хүчтэй доргилтын дохио ирж мэднэ. Барилгын талбайд тэсэлгээ хийх нэг өдрийн туршид эсвэл томхон барилга нурааж дуусталхи хугацаанд доргилтыг хянаж болно.
ГОЛЛОХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДАВУУ ТАЛУУД

Томоохон доргилтоос үүдэн өмнө нь үүссэн боловч анзаарагдаагүй байсан ан цав, цууралт болон бусад гэмтэл ил болох талтай. Аплас+ үйлчлүүлэгчдээ өөрсдийн учруулаагүй эвдрэл гэмтэлд төлбөр төлөхөөс хамгаалан тусалж чадна. Цаашилбал, доргилтын хүлцэх хязгаар, бодит түвшинг аль алиныг нь гэрээт гүйцэтгэгч мэдэж байгаа тохиолдолд доргилтыг босго түвшнээс доогуур байх үед нь нэмэгдүүлж (улмаар бүтээмжээ өсгөж) эсвэл босго түвшинд дөхөж байвал багасгаж болно. 

 
ЦАХИМ ХУУДАСНЫ ЕРӨНХИЙ АГУУЛГА