Applus+ around the world
Close Countries Panel
  • GLOBAL SITE
  • Belgium
  • Brazil
  • China
  • Czech Republic
  • France
  • Germany
  • India
  • Indonesia
  • Italy
  • Japan
  • Malaysia
  • México
  • Poland
  • Russia
  • Slovakia
  • South Africa
  • South Korea
  • Spain
  • Sweden
  • Taiwan
  • Thailand
  • Turkey
  • UK
  • United Kingdom
  • USA
Close Divisions Panel
Аплас+ группийн хэлтсүүд
ЭРЧИМ ХҮЧ, АЖ ҮЙЛДВЭРИЙН ХЭЛТЭС
Үйлдвэрлэл болон байгаль орчны шалгалт, чанарын шалгалт,  техникийн туслалцаа, үл эвдэх сорилын тест болон хүний нөөц бүрдүүлэлтийн үйлчилгээг бүх төрлийн аж үйлдвэрийн салбарт үзүүлдэг. 
Logo RTD Logo VELOSI Logo NORCONTROL Logo Intec Logo K2
Logo Ingelog Logo JAN Logo Kiefer Logo Novotec Logo NRay
Logo PTJava Logo Skc Logo XRay Logo Qualitec
Лабротарын хэлтэс
Бүтээгдэхүүн боловсруулахад зориулан сорилт хийх ба инженерчлэх үйлчилгээ Шинжлэх ухааны олон салбарыг нэгтгэсэн лабораториуд. Тохирлын сорилт ба бүтээгдэхүүний үнэлгээ. Системийн үнэлгээ.
Logo Applus Laboratories Logo Applus Certification
АВТОМАШИНЫ ХЭЛТЭС
Хуулиар үүрэг болгосон тээврийн хэрэгслийн хяналт хийх үйлчилгээ ба утаа, хийн сорилт хийх үйлчилгээг дэлхий даяар
Logo Applus Automotive Logo Applus ITVE Logo NCT Logo Applus Bilsyn Logo K1
Logo Technologies Logo ITVs Logo Riteve
IDIADA ХЭЛТЭС
Дизайн, инженерчлэл, сорилт хийх ба техникийн зөвшөөрлийн үйлчилгээг тээврийн хэрэгсэлийн үйлдвэрлэлийн салбарт дэлхий даяар
Logo Applus IDIADA

Соронзон урсгал сарнилт (сус)

ОРШИЛ
Соронзон урсгал сарнилтын сорилоор хөрөнгө өмчлөгчдийг нөөцлүүр савныхаа ашиглалтад тохиромжтой байдалд үнэлгээ хийх мэдээллээр хангадаг. Аплас+ нөөцлүүр савны ёроолыг хамруулан бүрэн бүтэн байдлын үнэлгээ амжилттай хийх төрөл бүрийн сканнер ашигладаг. Эдгээр сканнерт өөр олон хэрэглээ бий. Энэ сорилыг төмөрлөг материал доторхи ханасан бүсийн ойролцоо хүчтэй соронзон талбай өдөөх горимоор хийдэг. Зэврэлтэд эсвэл металлургийн өөрчлөлтөд өртсөн аль нэг хэсэг мэдрэгчийн толгойд дайрагдаж өнгөрвөл урсгалын нягтралд гарсан өөрчлөлтийг хэмжиж, компьютерын дэлгэц дээр харуулах ба тэгснээр операторт бодит цагийн горимоор мэдээлэхийн зэрэгцээ дараагийн дүн шинжилгээний зориулалтаар мөн бичлэг хийгдэж байдаг.
АПЛАС+ ШИЙДЭЛ

Аплас+ соронзон урсгал сарнилтаар турших системтэй арга барил боловсруулсан билээ. Бид үзлэг шалгалтуудаа хамгийн орчин үеийн шилдэг технологиор хийж, нөөцлүүр савыг үргэлжлүүлэн ашиглахад тохиромжтой эсэхэд үнэлгээ хийх түвшний нарийвчилсан мэдээлэл, илэрц дүгнэлтүүдтэй тайлан гаргаж танилцуулдаг.

Аплас+ группийн мэргэжилтнүүдийн гар дээр буй тоног төхөөрөмж, ажил тайлагнах програм хангамж нэн өргөн цар хүрээтэй. Үйлчлүүлэгчид маань бодит цагийн C-сканнерийн дүрслэл, толилуулгатайгаар системээс гаргаж авсан заалт, үзүүлэлтүүдийг өөрийн болгох ач холбогдолтой.

Аплас+ бүгдийг нь шалгаж батлах гэхийн оронд тодорхой арга зүйд үндэслэн босго түвшин буюу хүлцэх хязгаар тогтоох замаар хамгийн их өртөлттэй хэсгүүдэд төвлөрч, улмаар нийт сул зогсолтыг бууруулахад нь үйлчлүүлэгчдэдээ туслалцаа үзүүлж чаддаг юм.  

Соронзон урсгал сарнилтаар турших боломжийг ашиглан уг хүчин чармайлтаа Америкийн газрын тосны институтийн API 653 тоот стандартын дагуу сайтар загварласан хөтөлбөртэй хослуулснаар үйлчлүүлэгчдэд маань нөөцлүүр савандаа бүхэлд нь үнэлгээ хийж, тухайн улс орны хууль тогтоомжийн шаардлагуудыг хангахын сацуу үйлдвэрлэл саатаж болзошгүй тохиолдлыг тултал багасгах боломж бүрдэх талтай.

ЗОРИЛТОТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД
Үйл ажиллагааныхаа хүрээнд нөөцлүүр сав хэрэглэдэг байгаль орчин, аж үйлдвэрийн бүхий л салбарт энэ арга техникийг ашиглах боломжтой.
ГОЛЛОХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДАВУУ ТАЛУУД

Энэ технологийн үр шимээс дурдвал:

§  Нөөцлүүр савны ёроол болон дээвэр хэсэгт үнэлгээ хийх үр бүтээмжтэй арга

§  Хагас эсвэл бүрэн автоматжуулсан

§  Шууд бүрээсэн дээгүүр хэрэглэх боломж

§  Орой болон ёроол талын зэврэлттэй нөхцөл, элементүүдийг ялгаж таних боломж

§  Найдвартай бөгөөд давтах боломжтой үр дүн, үзүүлэлтүүд.

 
ЦАХИМ ХУУДАСНЫ ЕРӨНХИЙ АГУУЛГА