Applus+ around the world
Close Countries Panel
  • GLOBAL SITE
  • Belgium
  • Brazil
  • China
  • Czech Republic
  • France
  • Germany
  • India
  • Indonesia
  • Italy
  • Japan
  • Malaysia
  • México
  • Poland
  • Russia
  • Slovakia
  • South Africa
  • South Korea
  • Spain
  • Sweden
  • Taiwan
  • Thailand
  • Turkey
  • UK
  • United Kingdom
  • USA
Close Divisions Panel
Аплас+ группийн хэлтсүүд
ЭРЧИМ ХҮЧ, АЖ ҮЙЛДВЭРИЙН ХЭЛТЭС
Үйлдвэрлэл болон байгаль орчны шалгалт, чанарын шалгалт,  техникийн туслалцаа, үл эвдэх сорилын тест болон хүний нөөц бүрдүүлэлтийн үйлчилгээг бүх төрлийн аж үйлдвэрийн салбарт үзүүлдэг. 
Logo RTD Logo VELOSI Logo NORCONTROL Logo Intec Logo K2
Logo Ingelog Logo JAN Logo Kiefer Logo Novotec Logo NRay
Logo PTJava Logo Skc Logo XRay Logo Qualitec
Лабротарын хэлтэс
Бүтээгдэхүүн боловсруулахад зориулан сорилт хийх ба инженерчлэх үйлчилгээ Шинжлэх ухааны олон салбарыг нэгтгэсэн лабораториуд. Тохирлын сорилт ба бүтээгдэхүүний үнэлгээ. Системийн үнэлгээ.
Logo Applus Laboratories Logo Applus Certification
АВТОМАШИНЫ ХЭЛТЭС
Хуулиар үүрэг болгосон тээврийн хэрэгслийн хяналт хийх үйлчилгээ ба утаа, хийн сорилт хийх үйлчилгээг дэлхий даяар
Logo Applus Automotive Logo Applus ITVE Logo NCT Logo Applus Bilsyn Logo K1
Logo Technologies Logo ITVs Logo Riteve
IDIADA ХЭЛТЭС
Дизайн, инженерчлэл, сорилт хийх ба техникийн зөвшөөрлийн үйлчилгээг тээврийн хэрэгсэлийн үйлдвэрлэлийн салбарт дэлхий даяар
Logo Applus IDIADA

Эрсдэлийн тоон шинжилгээ (ЭТШ)

ОРШИЛ
Эрсдэлийн тоон шинжилгээгээр (ЭТШ) аливаа бизнесийн үйл ажиллагааны улмаас хүмүүс, тухайн бизнес болон байгаль орчны өртөх эрсдэлүүдийг ойлгуулах тоон үзүүлэлтүүдийн тооцоолол гаргаж өгдөг. Аюултай материал, бодис ялгарч болзошгүй тохиолдол, түүний үр дагавар, давтамж зэргийг ЭТШ-нд хамруулдаг билээ.
АПЛАС+ ШИЙДЭЛ

Аюул, эрсдэлийг тодорхойлох нь аюулгүй ажиллагааны цогц төлөвлөгөөний эхний л алхам. Эдгээр аюулд бодитоор менежмент хийх нэгэн чухал бүрэлдэхүүн нь аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ юм. Төлөвлөөгүй тохиолдлын магадлал, нөлөөлөлд үнэлгээ хийж, зардлын үр ашиг хамгийн өндөртэй эрсдэл бууруулах шийдэл сонгох талаар бизнесийн шийдвэр гаргах боломж ЭТШ-гээр бүрддэг.

Аплас+ группийн шийдлийн дагуу ЭТШ-гээр эхлээд аюулуудыг тодорхойлж, дараа нь болзошгүй үр дагавруудыг загварлах шаталсан арга барил баримталдаг. Эцэст нь, хор хөнөөл, хохирол учруулж болзошгүй үр дагавруудад шинжилгээ хийж, тохиолдох магадлалт давтамж ба тулгарч мэдэх холбогдох бусад эрсдэлүүдийг тооцоолно.

Аплас+ группийн арвин туршлагатай ЭТШ-ний мэргэжилтнүүдийн баг ЭТШ-ний судалгааг дараахь хоёр гол үе шатанд хуваадаг. Үүнд:

  • Урьдчилсан үе шат: Гол зорилт нь үйлчлүүлэгчийн боловсон хүчин болон холбогдох эрх бүхий байгууллагууд ЭТШ-ний аргачлалыг бүрэн ойлгож, тохиролцох буюу зөвшөөрөх явдлыг бататгахад оршино.
  • Нарийвчилсан ЭТШ-ний үе шат: Аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, өгөгдөл цуглуулах, аюулыг тодорхойлох, давтамжийг тооцоолох, тохиолдлын дарааллын хувилбарын шинжилгээ, үр дагавруудыг загварлах, эрсдэлийн зэрэглэлийг тогтоох, эрсдэл бууруулах, ‘эрсдэлийг аль болох бууруулах’ дүн шинжилгээ болон тайлагнал гэсэн чиглэлүүдээр нарийвчилсан ажилбарууд хийнэ.

Аплас+ группийн ЭТШ-ний арга нь:

  • Үүрэг даалгаврууд болон нийт төслийн тодорхойгүй байдлын хүчин зүйлийг тооцсон коэффициент зэрэг тоон үзүүлэлтүүд гаргаж өгнө.
  • Үүрэг даалгавар ба нийт төслийн дагуу тодорхойгүй байдалд нэрмээс оруулагч томоохон хүчин зүйлсийг тодорхойлно.
  • Эрсдэл бууруулах боломжит арга хэмжээнүүдийг тодорхойлно.
  •  Гол хязгаарын нөхцөлүүдийг тодорхойлно.
ЗОРИЛТОТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД
ЭТШ-ний хөтөлбөрийг зүй зохистой гүйцэтгэсэн тохиолдолд бүхий л салбарын бизнес эрхлэгчид үр шим хүртэх боломжтой. Аюул, эрсдэлүүд, тэдгээрийн үр дагавар, давтамжийг тодорхойлох нь операторуудад хөрөнгөдөө менежмент хийх, эрсдэлийн түвшинг хүлцэх хязгаарт барихад тусалдаг.
ГОЛЛОХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДАВУУ ТАЛУУД

Аплас+ эрсдэлийн менежментээ үр дүнтэй хийхэд нь үйлчлүүлэгчдэдээ тусалдаг. Ингэснээр бизнест учрах саатал, тасалдлыг багасгаж, ажиллах хүчин бэртэж гэмтэх явдлыг хязгаарлан, тоног төхөөрөмж эвдрэхээс сэргийлснээр эцэстээ зардал хэмнэх үр дүнд хүргэнэ.

ЭТШ-ний хөтөлбөрөөр гаргаж өгсөн үнэ цэнэтэй мэдээлэл нь үйлчлүүлэгчид сайтар мэдээлэлжсэний үндсэн дээр бизнестээ ухаалаг шийдвэр гаргахад дөхөм болдог. Аплас+ эрсдэлийн менежментэд баримтлах хууль зүйн бүхий л шаардлагыг биелүүлж ажиллах явдлыг бататгахад нь мөн тусалж чадна.
 
ЦАХИМ ХУУДАСНЫ ЕРӨНХИЙ АГУУЛГА