Applus+ around the world
Close Countries Panel
  • GLOBAL SITE
  • Belgium
  • Brazil
  • China
  • Czech Republic
  • France
  • Germany
  • India
  • Indonesia
  • Italy
  • Japan
  • Malaysia
  • México
  • Poland
  • Russia
  • Slovakia
  • South Africa
  • South Korea
  • Spain
  • Sweden
  • Taiwan
  • Thailand
  • Turkey
  • UK
  • United Kingdom
  • USA
Close Divisions Panel
Аплас+ группийн хэлтсүүд
ЭРЧИМ ХҮЧ, АЖ ҮЙЛДВЭРИЙН ХЭЛТЭС
Үйлдвэрлэл болон байгаль орчны шалгалт, чанарын шалгалт,  техникийн туслалцаа, үл эвдэх сорилын тест болон хүний нөөц бүрдүүлэлтийн үйлчилгээг бүх төрлийн аж үйлдвэрийн салбарт үзүүлдэг. 
Logo RTD Logo VELOSI Logo NORCONTROL Logo Intec Logo K2
Logo Ingelog Logo JAN Logo Kiefer Logo Novotec Logo NRay
Logo PTJava Logo Skc Logo XRay Logo Qualitec
Лабротарын хэлтэс
Бүтээгдэхүүн боловсруулахад зориулан сорилт хийх ба инженерчлэх үйлчилгээ Шинжлэх ухааны олон салбарыг нэгтгэсэн лабораториуд. Тохирлын сорилт ба бүтээгдэхүүний үнэлгээ. Системийн үнэлгээ.
Logo Applus Laboratories Logo Applus Certification
АВТОМАШИНЫ ХЭЛТЭС
Хуулиар үүрэг болгосон тээврийн хэрэгслийн хяналт хийх үйлчилгээ ба утаа, хийн сорилт хийх үйлчилгээг дэлхий даяар
Logo Applus Automotive Logo Applus ITVE Logo NCT Logo Applus Bilsyn Logo K1
Logo Technologies Logo ITVs Logo Riteve
IDIADA ХЭЛТЭС
Дизайн, инженерчлэл, сорилт хийх ба техникийн зөвшөөрлийн үйлчилгээг тээврийн хэрэгсэлийн үйлдвэрлэлийн салбарт дэлхий даяар
Logo Applus IDIADA

 

Үйлчлүүлэгчдийн маань хөрөнгө болон бүтээгдэхүүн олон улсын зах зээл дэх харилцан адилгүй хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалт бүхий улс орнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, чанар, байгаль орчны стандартад нийцэж байх явдлыг бид үйлчилгээгээрээ бататгадаг.
 
Бүтээгдэхүүний зах зээлүүд даяаршиж, аж үйлдвэрийн салбар улам ээдрээжин, үйлдвэрлэлийн процесс боловсронгуй болж буй өнөөгийн нөхцөлд магадлан итгэмжлэлийн стандарт, дүрэм, журам, хяналтын хэрэгцээ өндөрссөөр буй гэсэн үг. ТҮГ-ээр дэлхийд тэргүүлэгчийн хувьд олон улс даяар дэмжлэг үзүүлэх технологи, чадавхи болоод магадлан итгэмжлэл Аплас+ группт бий. Өдгөө олон чиглэлээр мэргэшсэн техникч, салбар салбарын мэргэжилтэн, инженер гээд 19000 хүн хүчний бүрэлдэхүүнтэйгээр 350 салбар, лабораториудаараа уламжлан дал гаруй оронд үйл ажиллагаа явуулж байна.
 
Аплас+ группийнхэн тасралтгүй сайжирч цаг үргэлж өөдөлж дэвжих хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөөр үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн хамт олон. Компаниудад шинэ тутам техникийн сорилт бэрхшээл тулгарах бүрт даван туулж, дасан зохицоход нь тус дөхөм болохуйцаар үйлчилгээгээ загварладаг бөгөөд эдгээр бүхий л үйл явцад өрөөсгөл бус, чигч шударга хандлага, бодит шийдвэр гаргах чадвараа бид хэзээ ч сааруулдаггүй.
 
Энэ тухайд манай байгууллагын соёлд магадлан итгэмжлэлүүд маань голлох үүрэг гүйцэтгэдэг. Аплас+ дэлхийн бөмбөрцөг дамнан олон оронд шаардлагатай магадлан итгэмжлэл, баталгаажилттай байдлаа чанд хадгалж ажилладаг тул үйлчилгээ болоод үйлчлүүлэгчдийнхээ хөрөнгийн чанар, аюулгүй ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг тууштай баталгаажуулдаг билээ.
 
Өсөлт хөгжилт, нэгдмэл хүчиндээ түшиглэн үндэсний төдийгүй олон улсын хэмжээний чадвар чадавхийн жишиг болоод буй Аплас+ групп эх үүсвэр, нөөц бололцоогоо тасралтгүй хөгжүүлж, мэдлэгт суурилан үнэ цэнэ, үнэт зүйл үүсгэн цогцлоосоор.
 
Итгэлт түншийнх нь хувьд үйлчлүүлэгчдийнхээ амжилтыг тэлэхийн төлөө улам ахиу хувь нэмэр оруулж ажиллах нь бидний брэнд арга барил. Ажил үйлсээрээ бахдан бахархагч хамт олон маань чанартай үр дүн хүргэх тууштай эрмэлзлээр хүчин зүтгэж, нэр төрөө өндөрт өргөсөөр.
 
Жишгээс давсан амжилтын төлөө хамтдаа.

 

 
Аплас+ бол тест, үзлэг, гэрчилгээжүүлэлтийн (ТҮГ) салбарт дэлхийд тэргүүлэгч нэр алдар нь түгсэн байгууллагуудын нэг билээ.
 
ЦАХИМ ХУУДАСНЫ ЕРӨНХИЙ АГУУЛГА